Tattoo Artist · Ulaanbaatar, MongoliaШивээсчин · Улаанбаатар, Монгол
Precision tattooing with a refined aesthetic. Every piece is a collaboration — designed around your story, executed with intention and care.Урлагийн өндөр мэдрэмж, нарийн гүйцэтгэл. Бид хамтдаа таны түүхийг өгүүлэх цор ганц бүтээлийг санаачилж, шивээс бүртээ сэтгэл гарган урлах болно.
The ArtistШивээсчин
Hi, I’m Taivan. As a Ulaanbaatar-based tattoo artist, my work is defined by restraint, precision, and a deep commitment to the person behind every piece. Before stepping into the world of tattooing, I spent years working as a professional portrait artist, which completely shaped how I see form and depth. Today, I approach tattooing not as mere decoration, but as a lasting mark of identity. Сайн байна уу, намайг Тайван гэдэг. Улаанбаатар хотод уран бүтээлээ туурвидаг шивээс урлаач миний хувьд бүтээл бүрээ торгон мэдрэмж, нягт нямбай гүйцэтгэл, үйлчлүүлэгч бүрийнхээ дотоод түүхийг гүнээ хүндэтгэх сэтгэл дээр тулгуурлан урладаг. Шивээсний урлагт хөл тавихаас өмнө би хөрөг зургийн мэргэжлийн зураач байсан бөгөөд энэ маань хэлбэр дүрс, гүн гүнзгийг мэдрэх өнцгийг минь бүрэн тодорхойлсон юм. Тиймдээ ч би шивээсийг зүгээр нэг биеийн чимэглэл бус, тухайн хүний мөн чанарын мөнхийн тамга гэж хардаг.
With over 18 years of experience, I have developed a signature style spanning hyper-realism, black & grey, illustrative, and geometric work — deeply influenced by contemporary art and Mongolia's rich visual heritage. Энэхүү салбарт 18 гаруй жилийг зориулахдаа би орчин үеийн дүрслэх урлаг болон Монголын баялаг соёлын өвөөс санаа авч, хайпер-реализм, хар-саарал, дүрслэлт болон геометр хэв маягийг хослуулсан өөрийн гэсэн өвөрмөц чиглэлийг хөгжүүлсэн.
Based at Hoimor Office 402, my private studio is a calm, focused space built for thoughtful consultation and meticulous execution. I work with a select number of clients each month so that your project receives my complete, undivided attention. "Хоймор оффис"-ын 402 тоотод байрлах миний хувийн студи бол тухтай зөвлөгөө өгөх, нарийн нямбай төвлөрч ажиллахад зориулагдсан амгалан тайван орон зай юм. Бүтээл бүртээ сэтгэл зүрх, ур ухаанаа бүрэн зориулахын тулд би сард хязгаарлагдмал тооны захиалга авч, үйлчлүүлэгч бүртээ онцгойлон анхаарал хандуулдаг.
In the StudioСтуди дотор
Selected WorksСонгосон бүтээлүүд
How It WorksҮйл явц
We discuss your vision, placement, and references. This conversation shapes the entire direction of your design — no two are the same.Бид таны хүсэл сонирхол, шивээс байрлах хэсэг болон санаануудыг хамтран хэлэлцэнэ. Энэхүү яриа нь бүтээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлох бөгөөд хоорондоо ижил нэг ч загвар байхгүй гэдгээрээ онцлог юм.
Taivan creates a bespoke design built entirely around your story. Never templated, never repeated — yours alone.Тайван зөвхөн таны түүхээс сэдэвлэн цор ганц, өвөрмөц загварыг гаргах болно. Хэзээ ч бэлэн загвар ашиглахгүй, хэзээ ч дахин давтахгүй — зөвхөн танд зориулагдана.
In a calm, private studio setting, the design is applied with precision and patience. No rush. No compromise on quality.Амгалан тайван, хувийн студийн орчинд таны хүссэн загварыг нарийн нямбай, туйлын тэвчээртэйгээр амилуулах болно. Энд яаруу сандаруу байдал үгүй бөгөөд чанарын хувьд ямар ч буулт хийхгүй.
Detailed aftercare guidance ensures your tattoo heals beautifully and stays sharp for a lifetime.Шивээсийг хэрхэн зөв арчлах талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө нь таны шивээсийг ямар нэгэн соривгүй, гоёор эдгэж, насан туршдаа тод хэвээрээ үлдэхийг баталгаажуулна.
Get in TouchХолбоо барих
Bookings are taken on a consultation basis. Reach out via phone or Instagram to start the conversation about your piece.Шивээсний захиалгыг урьдчилсан зөвлөгөөний үндсэн дээр авдаг. Та өөрийн хүссэн бүтээлийн санаагаа хуваалцаж, ярилцахыг хүсвэл утас болон инстаграмаар холбогдоорой.
Send a messageЗурвас илгээх